wpd групп

wpd компани нь 1996 онд Бремен хотод хоёр гишүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд салхины эрчим хүчний салбартайгаа зэрэгцэн хөгжсөөр ирсэн.
Одоо бид эх газрын салхин цахилгаан станц болон нарны цахилгаан станцыг дэлхий даяар хөгжүүлэгч, оператор компани болсон бөгөөд байгалийн эрчмийг цахилгаан эрчим хүч болгон ашигласнаар цэнхэр гаригийнхаа уур амьсгалыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Манай ажилтнууд дэлхийн олон улс орнуудад МВт-ын түвшний өндөр хүчин чадалтай салхи болон нарны цахилгаан станцуудыг барьж байгуулах болон ажиллуулах арвин их туршлагыг хуримтлуулсаар байгаа.

Олон жилийн турш wpd нь Euler Hermes (Allianz Group) агентлагаас А зэрэглэлийн зээлжих чадварын үнэлгээг авсаар ирсэн нь манай компанийн бизнесийн өнөөгийн байдлын дүн шинжилгээнд сайнаар нөлөөлж байгаагаас гадна цаашдын амжилтын баталгаа болж байна.
wpd нь салхины эрчим хүчний салбарт иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг дараах компаниудаас бүрддэг:

  • wpd GmbH (эх газрын салхин цахилгаан станц болон нарны цахилгаан станцыг хөгжүүлж ажиллуулах)
  • wpd windmanager GmbH & Co. KG (арилжааны болон техникийн үйл ажиллагаа)
  • Deutsche Windtechnik AG (засвар үйлчилгээ)

Салхин цахилгаан станцын төслийн ажлуудыг нарийн төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэдэг бөгөөд wpd нь төслийн бүх үе шатанд тухайн зорилтууд биелэгдэж, ашигтай ажиллахад дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Хатуу түлшний хэрэглээт уламжлалт эрчим хүчнээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд нарны цахилгаан станц зонхилох үр нөлөө үзүүлж байгаа бөгөөд wpd нь дэлхий даяар өсөн нэмэгдэж буй энэхүү нарны эрчим хүчний зах зээлд өөрсдийн байр суурийг өргөжүүлэн ажиллаж байна.

6,670 МВт
хүчин чадал суурилуулсан
4,000
ажиллагсадтай
19,320 МВт
эх газрын салхины төслүүд төлөвлөгдсөн байгаа
2,750
салхин цахилгаан үүсгүүр суурилуулсан
Дэлхийн
31
улсад үйл ажиллагаа явуулдаг
5,015 МВт
нарны төслүүд төлөвлөгдсөн байгаа